Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төв Банк /Монголбанк/-ны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл нэмсүгэй:

1/191 дүгээр зүйл:

Хэвлэх

“191 дүгээр зүйл.Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих

1.Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг хуулиар зохицуулна.”

2/253 дугаар зүйл:

Хэвлэх

“253 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавих хяналтыг хэрэгжүүлэх

1.Монголбанк нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавих хяналтыг энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ.

2.Монголбанк нь зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаатай холбогдон гарсан аливаа гомдлыг хянан шалгах, мэдээллийг засч, үнэн зөв болгох үүргийг холбогдох этгээдэд өгнө.

3.Монголбанк нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтийг жил бүр авч хянана.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зээлийн мэдээллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Хэвлэх