Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 91 дүгээр зүйл:

Хэвлэх

“91 дүгээр зүйл.Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэхтэй тэмцэх

1.Мөнгөн тэмдэгтийн хуурамч эсэхийг Монголбанк тогтооно.

2.Хуурамч мөнгөн тэмдэгтийг Монголбанк устгана.

3.Мөнгөн тэмдэгтийн хуурамч эсэхийг тогтоох, хуурамч буюу хуурамч байж болзошгүй мөнгөн тэмдэгтийн талаархи мэдээллийг хүлээн авах, хуурамч мөнгөн тэмдэгтийг устгахтай холбогдсон журмыг Монголбанк тогтооно.”

2/ 13 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“5.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан Монголбанкны хүлээн зөвшөөрөх активын жагсаалтыг Монголбанк баталж, нийтэд ил тод мэдээлнэ.”

3/ 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Монголбанк энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээний хүрээнд онцгой дэглэм тогтоосон үед санхүү, банкны тогтолцоог эрсдэлээс хамгаалах зорилгоор зээл олгож болно.”

4/ 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалт:

“8/банкны санхүүгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа тоног төхөөрөмж, программ хангамжид нэвтрэх, тэдгээрээс банкны үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээ, мэдээллийг цахим болон бусад хэлбэрээр хувилан авах.”

5/ 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Монголбанкны хянан шалгагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:

1/хянан шалгагчаас эрх хэмжээнийхээ хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл түүнийг биелүүлснээс банк, гуравдагч этгээдэд учирсан хохирлыг Монголбанк, түүний хянан шалгагч хариуцахгүй байх;

2/хянан шалгагчийг хуулиар хүлээлгэсэн албан үүрэгтэй нь холбоотойгоор заналхийлэх, сүрдүүлэх, амь бие, эрүүл мэндэд нь халдах аливаа хууль бус үйлдлээс хянан шалгагч, түүний гэр бүлийн гишүүдийг төр хамгаалах;

3/хянан шалгагч үүргээ гүйцэтгэх үедээ эрүүл мэнд нь хохирсон буюу амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний гэр бүлд Монголбанкнаас тогтоосон журмын дагуу тэтгэвэр, тэтгэмж, зардлыг олгох.”

6/ 252 дугаар зүйл:

Хэвлэх

“252 дугаар зүйл.Монголбанкны хянан шалгагч, хянагчийн хяналт шалгалт хийхээс татгалзах үндэслэл

1.Монголбанкнаас томилсон хянан шалгагч, хянагч нь дараахь нөхцөлд хяналт шалгалт хийхээс татгалзана:

1/тухайн банкинд сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллаж байсан;

2/гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн /хамт амьдардаггүй эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, хүргэн, бэр/ нь удирдах болон эрх бүхий албан тушаал /хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, захирал, түүний орлогч, ерөнхий нягтлан бодогч ба түүнтэй адилтгах албан тушаал/-д ажилладаг банкинд.”

7/ 26 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

“8.Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа тэдгээрийг томилсон өдрөөс эхэлж, Улсын Их Хурлаас дараагийн Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилсноор дуусгавар болно.”

8/ 272 дугаар зүйл:

Хэвлэх

“272 дугаар зүйл.Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл

1.Монгол Улсын санхүүгийн тогтолцоо, түүний тогтвортой байдлыг хангах чиг үүрэг бүхий Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллана

2.Зөвлөл нь Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс бүрдэнэ.

3.Зөвлөл нь санхүүгийн асуудлаар зөвлөмж, дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд хүргүүлж болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл гаргасан шийдвэр, зөвлөмж болон дүгнэлтээ нийтэд мэдээлнэ.

4.Зөвлөл нь банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журмыг батална.

5.Зөвлөлийн дүрмийг гишүүд хамтран батална.

6.Зөвлөл нь ажлын албатай байна.”

9/ 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалт:

“14/Монголбанкны ажилтны ёс зүйн дүрмийг батлах;”

10/ 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Монголбанкны Зөвлөлийн гишүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш нэг жилийн дотор банкны удирдах албан тушаалд ажиллахыг хориглоно.”

11/ 34 дүгээр зүйлийн 5-7 дахь хэсэг:

“5.Хуульд өөрөөр заагаагүй бол Монголбанк Засгийн газартай байгуулсан гэрээ, хэлцлийн талаархи мэдээллийг тухай бүр нийтэд мэдээлнэ.

6.Монголбанкны Ерөнхийлөгчийн нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан эрх зүйн акт болон Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг нийтэд мэдээлнэ.

7.Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн цалингийн хэмжээ нийтэд ил тод байна.”

12/ 381 дүгээр зүйл:

Хэвлэх

“381 дүгээр зүйл.Монголбанкны алдагдлыг нөхөх

1.Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын “өөрийн” гэсний дараа “ажилтныг Төрийн албаны тухай хуульд зааснаас дордуулахгүйгээр ажиллах нөхцөл, баталгаагаар хангах,” гэж 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “асуудлаар банкны” гэсний дараа мөн заалтын “тухай банкны” гэсний дараа тус тус “төлөөлөн удирдах зөвлөлийн” гэж, 30 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “тайлангаа” гэсний дараа “аудитын санал, дүгнэлт болон Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийн хамт” гэж, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монголбанк” гэсний дараа “олон улсын” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт:

“2/Монголбанкнаас дараагийн жилд баримтлах мөнгөний бодлогын зорилт, мөнгөний бодлогод нөлөөлж болох төгрөгийн ханшийн өөрчлөгдөх хандлага, санхүүгийн зах зээлд нөлөөлж болох хүчин зүйлсийн талаархи төсөөлөл.”

2/ 11 дүгээр зүйлийн 2 дахь заалт:

“2/банкинд зээл олгох;”

3/ 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Монголбанк банкны заавал байлгах нөөцийн хувь, хэмжээг гучин хувиас дээшгүй байхаар тогтоох бөгөөд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хугацаа, төрлөөс хамааруулан ялгаатай тогтоож болно.”

4/ 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:

“1/зээл нь Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас, Монголбанкин дахь тухайн банкны харилцах данс, хадгаламж, Монголбанк хүлээн зөвшөөрөх активаар баталгаажсан;”

5/ 15 дугаар зүйл:

Хэвлэх

15 дугаар зүйл.Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах

”1.Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ үнэт цаас гаргах, түүнийг худалдан авах, худалдах, Засгийн газрын үнэт цаас, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, Монголбанкнаас зөвшөөрсөн бусад үнэт цаасыг мөнгөний зах дээр худалдах, худалдаж авах замаар нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй.”

6/ 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Монголбанк нь банкны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд банкны үйл ажиллагааг хянан шалгах, банкинд албадлагын арга хэмжээ авах эрхтэй.”

7/ 37 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“4.Актив, пассивыг дахин үнэлэхэд гарсан үнэлгээний цэвэр зөрүүг Монголбанкны цэвэр орлогын тооцоонд хамааруулахгүй.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь заалт, 21 дүгээр зүйлийн гарчгийн “зохицуулах” гэснийг “удирдах” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “зохицуулж байгаа” гэснийг “удирдаж байгаа” гэж, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын “эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт” гэснийг “тайлант оны төрийн мөнгөний бодлогын хэрэгжилтийн явц” гэж, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “мөнгөний нийлүүлэлтийн зорилтот үзүүлэлтийн дагуу” гэснийг “мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ” гэж, 17 дугаар зүйлийн 1, 3 дахь заалтын “улсын төсвийн” гэснийг “төрийн сангийн” гэж, мөн зүйлийн 2 дахь заалтын “өрийн бичгийг” гэснийг “үнэт цаасыг Засгийн газрын хүсэлтээр” гэж, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “өрийн бичиг” гэснийг “үнэт цаас” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “өрийн бичгийг” гэснийг “үнэт цаасыг” гэж, мөн хэсгийн “өрийн бичгийн” гэснийг “үнэт цаасны” гэж, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын “өрийн бичиг” гэснийг “үнэт цаас” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “зохицуулахдаа” гэснийг “удирдахдаа” гэж, 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хөндлөнгийн хяналтын байгууллагаар баталгаажуулан Улсын Их Хуралд танилцуулна” гэснийг “баталгаажуулна” гэж, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “1,2-т” гэснийг “1-д” гэж, 28 зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалтын дугаарыг “15” болгон тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалтын “эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах замаар” гэснийг, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах зорилгоор” гэснийг, 16 дугаар зүйлийн “нийлүүлэлтийг зохицуулах” гэснийг тус тус хассугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ