Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

ТӨВ БАНК /МОНГОЛБАНКНЫ/-НЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд дараахь агуулгатай 311 дүгээр зүйл нэмсүгэй:

311 дүгээр зүйл. Монголбанкнаас Санхүүгийн зохицуулах хороотой харилцах

1. Монголбанк нь Санхүүгийн зохицуулах хороо болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах гурван талт харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэнэ.

2. Монголбанк Санхүүгийн зохицуулах хороотой харилцахдаа энэ хуулийн 311 дүгээр зүйлийн 1-д заасан санамж бичгийг удирдлага болгоно.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ