


2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр |
Улаанбаатар хот |
1 дүгээр зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд дор дурдсан агуулгатай 281 дүгээр зүйл нэмсүгэй:
"281 дүгээр зүйл. Монголбанкны ерөнхий менежерийн бүрэн эрх
1.Монголбанкны ерөнхий менежер нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ Монголбанкны орон тоо, цалингийн санг тогтоох, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;
2/ хуульд заасан бусад бүрэн эрх."
Хэвлэх2 дугаар зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"6/ Монголбанкны зохион байгуулалтын бүтцийг тогтоох;"
Хэвлэх3 дугаар зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "төвлөрсөн" гэснийг хассугай.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
