


1999 оны 7 дугаар сарын 21-ний өдөр |
Улаанбаатар хот |
1 дүгээр зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, заалт, өгүүлбэр нэмсүгэй:
1/18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр:
"Монголбанкны худалдан авсан Засгийн газрын урт хугацаатай өрийн бичгийн үлдэгдлийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан түр хугацааны зээлийн үлдэгдлийн нийт хэмжээнд оруулахгүй."
2/23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт:
"4/ банкны төлбөрийн чадварт гарсан хүндрэл нь банкны тогтолцоо, төлбөр тооцооны тогтолцооны шинж чанартай эрсдлийг үүсгэж болзошгүй болсон гэж үзэж Монголбанк онцгой дэглэм тогтоосон."
3/251 дүгээр зүйл:
Хэвлэх"251 дүгээр зүйл. Монголбанкны хянагч
1.Монголбанкнаас томилсон хянагч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ томилогдсон хугацаандаа банкны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх болон удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавьж, Монголбанкинд тайлагнах;
2/ банкны хувь нийлүүлэгчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд саналын эрхгүйгээр оролцох, хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар зөвлөгөө өгөх;
3/банк хууль тогтоомж зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах;
4/ энэ хуульд заасан хянан шалгагчийн бүрэн эрх."
Хэвлэх2 дугаар зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "журам" гэсний дараа "шийдвэр"; 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "хянан шалгагч" гэсний дараа ", хянагч"; 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "шийдвэрийг" гэсний дараа "иргэн, хуулийн этгээд" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "үйл ажиллага явуулах" гэснийг "банк байгуулах", 2 дахь хэсгийн "онцгой дэглэм тогтоох, банкны эрх хүлээн" гэснийг "албадлагын арга хэмжээ"; 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын "аж ахуйн нэгж" гэснийг "иргэн, хуулийн этгээд", 4 дэх заалтын "аж ахуйн нэгж, байгууллага" гэснийг "хуулийн этгээд"; 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын "төлбөрийн баталгаа" гэснийг "батлан даалт", 12 дахь заалтын "аж ахуйн нэгж, байгууллагад" гэснийг "иргэн, хуулийн этгээдэд"; 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "аж ахуйн нэгж, байгууллагын" гэснийг "иргэн, хуулийн этгээдийн"; 34 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "аж ахуйн нэгж, байгууллагаас" гэснийг "иргэн, хуулийн этгээдээс" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "банкны үйл ажиллагаа явуулахад"; 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын "хувьцаа, түүнтэй адилтгах хэлбэрийн" гэснийг тус тус хассугай.
