


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1998 оны 10 дугаар сарын 9-ний өдөр |
Улаанбаатар хот |
ТӨВБАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Төвбанк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
