


1 дүгээр зүйл.Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 18 дугаар зүйлд 4 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 13 дахь заалт тус тус нэмсүгэй:
1/18 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Засгийн газрын гадаадаас авсан зээл, тусламжийн хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр Монголбанк эзэмшиж, зохицуулж үл болно."
2/28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1З дахь заалт:
"13/банкны өөрийн хөрөнгийн зохистой хэмжээг хангах зорилгоор түүний бүтэц, хэмжээг өөрчлөх."
2 дугаар зүйл.Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дугаарыг "5", 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтын дугаарыг "14" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
