Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 06 сарын 16 өдөр
Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР

БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ

ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.3 дахь хэсэг нэмсүгэй:

“3.3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Иргэний хууль,” гэсний дараа “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-3.5 дахь хэсгийн дугаарыг “3.4-3.6” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл. Энэ хуулийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ