Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 2 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,  ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2007 он, №08)

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд дараахь агуулгатай хэсэг, заалт  нэмсүгэй:

1/ 8.10 дахь хэсэг:

“8.10.Зураг төсөл, барилга угсралт, тохируулгын ажлыг энэ хуулийн 5.1.16-д заасан журмаар түлхүүр гардуулах гэрээгээр гүйцэтгүүлэхээр бүхэлд нь тендер зарлаж болно.”  

2/  28 дугаар зүйлийн 16 дахь хэсэг:

“28.16.Тендер үнэлэх аргачлал, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

3/ 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

“34.1.6.улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулах авто зам, эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын нийт аж ахуйн нэгжүүдийн хүчин чадалтай тэнцүү буюу түүнээс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар жишиг үнийг үндэслэн гүйцэтгэгчдийг шууд сонгох шаардлагатай гэж үзсэн бол.”

4/ 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:

“34.4.Энэ хуулийн 34.1.6-д заасан гүйцэтгэгчдийг нь  шууд  сонгох  төслийн   жагсаалтыг  Засгийн газар  батална. ”

5/ 47 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

“47.8.Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааг  төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.”

6/53 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

“53.6.Энэ зүйлд заасны дагуу зөвшөөрөл олгоход баримтлах журмыг  төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.“

7/  56 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“56.3.Тендер шалгаруулалттай холбогдох гомдлыг хүлээн авсан шүүх энэ хуулийн 55.4.1 -55.4.3-т зааснаас бусад тохиолдолд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийг түдгэлзүүлэхийг хориглоно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.2.1-д “Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллага,” гэсний дараа “Үндсэн хуулийн цэц,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.21-ийг ““гадаадын этгээд” гэж энэхүү хуульд заасан журмын дагуу худалдан авах үйл ажиллагаанд оролцохыг сонирхож байгаа гадаад улсын болон олон улсын байгууллага, гадаадын  иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнийг хэлнэ” гэж өөрчлөн найруулсугай.

4 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.3-ын “25-аас дээш хувиар” гэснийг “10-аас дээш хувиар” гэж;  9.2-ын “1,000,000,001“ гэснийг “10,000,000,001” гэж, 16.1.1-ийн “ажилтны” гэснийг “ажилтан, ажилчдын” гэж, 45.2.2-ын “50” гэснийг “200”, “150” гэснийг “500”, 45.2.3-ын “20-50” гэснийг “100-200”, “50-150” гэснийг “150-500”, 45.3.1-ийн “5” гэснийг “50”, “15” гэснийг “150”, 45.3.2-ын “5” гэснийг “50”, “15” гэснийг “150” гэж  тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

                         
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ