Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн "Улсын аюулгүй байдлыг хангах тухай хууль" гэснийг "Үндэсний аюулгүй байдлын

тухай хууль", 16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "Улсын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5, 6, 7, 8, 9, 10, 11 дэх хэсгийн заалтаар"

гэснийг "Тагнуулын байгууллагын тухай хуулийн 22, 23, 25, 26 дугаар зүйлийн холбогдох заалтаар" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийг Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Хэвлэх