Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 06 сарын 24 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

1 дүгээр зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийн “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр” гэсний өмнө “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлийг баримтлан,” гэж, 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтын “улсын төсвийн төслийг” гэсний дараа “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлийг баримтлан боловсруулж” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтын “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт” гэсний өмнө “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд болон” гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “төсвийн гүйцэтгэл” гэсний дараа “, түүний дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд хэрхэн нийцсэн талаархи дүн шинжилгээ“ гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

”6.1.2.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасныг баримтлан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн батлах;”

Хэвлэх

3 дугаар зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн “төсвийн хүрээний мэдэгдэл” гэснийг тохиолдол бүрт нь “дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх