Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА,

САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

            “6.1.3.төсвийн хүрээний мэдэгдэл, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэслэн улсын төсвийг батлах;”.

Хэвлэх

2 дугаар зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн гарчгийг “Улсын Их Хуралд төсвийн хүрээний мэдэгдэл, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүлэх, хэлэлцэх” гэж, мөн зүйлийн 25.1, 25.3 дахь хэсгийн “мэдэгдлийг” гэснийг “мэдэгдэл, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх