Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА,

САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 91 дүгээр зүйл нэмсүгэй:

“91 дүгээр зүйл. Үндэсний хөгжил,  шинэтгэлийн асуудал эрхэлсэн

                            төрийн  захиргааны байгууллагын бүрэн эрх

            91.1.Үндэсний хөгжил, шинэтгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй:

                        91.1.1.эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулах;

                        91.1.2.төсвийн удирдлага, санхүүжилтийг боловсронгуй болгох санал боловсруулан эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх.”

Хэвлэх

            2 дугаар зүйл. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                         Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх