Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

ХАРЬЯАТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба” гэснийг “гадаадын

иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас” гэж, 10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 22 дугаар

зүйлийн 4, 6 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба” гэснийг “гадаадын иргэн,

харьяатын асуудал  эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Гадаадын иргэн,

харьяатын асуудал эрхлэх албанд” гэснийг “гадаадын иргэн, харьяатын асуудал  эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад” гэж, 14 дүгээр зүйлийн 3 дахь

хэсэг, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаар” гэснийг “гадаадын иргэн, харьяатын

асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар” гэж, 20 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсгийн “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв” гэснийг “иргэний

бүртгэлийн асуудал  эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, мөн зүйлийн 3, 6 дахь хэсгийн “иргэний бүртгэл, мэдээллийн алба” гэснийг “иргэний

бүртгэлийн асуудал эрхэлсэн алба” гэж, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба” гэснийг “Гадаадын иргэн,

харьяатын асуудал  эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хүргүүлэх

бөгөөд тус төв” гэснийг “иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд тус байгууллага” гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ