Хэвлэх DOC Татаж авах

ХАРЬЯАТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

1 дүгээр зүйл.Харьяатын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, 5 дахь  заалт:

"4/энэ хэсгийн 2-т заасан хугацаанд гэмт хэрэг санаатайгаар үйлдээгүй байх";

5/Монгол Улсын иргэн болсноор тус иргэний гадаад улстай тогтоосон харилцаа нь Монгол Улсын нэр хүнд, ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх".

2/ 9 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг:

"3.Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно.

4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шалгуурыг тогтоох журмыг Засгийн газар тогтооно."

3/ 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:

"7/ Монгол үндэсний ёс заншил, хуульд харш шашны урсгалыг сурталчилсан бол."

4/ 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Монгол Улсын харъяат болох хүсэлт гаргагчийн өргөдлийг дор дурдсан үндэслэлээр хүлээн авахаас түдгэлзүүлнэ. Үүнд:

1/энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангаагүй;

2/энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан журмыг хангаагүй;

3/хорих ял эдэлж байгаа бол;

4/сэтгэл мэдрэлийн буюу гоц халдвартай өвчтэй, мансууруулах бодис хэрэглэх донтой, архаг архичин гэдэг нь зохих журмаар тогтоогдсон бол;"

5/ 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

 "4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл зохих журмын дагуу нотлогдвол Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх алба гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсын харьяат болох хүсэлтийг хүлээн авахаас түдгэлзүүлж байгаа тухай албан ёсоор мэдэгдэнэ."

6/ 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Гадаад улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа Монгол Улсын харьяатаас гарсан хүний иргэний баримт бичгийг дипломат төлөөлөгчийн болон консулын газар хураан авч,  Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд хүргүүлнэ."

Хэвлэх

2 дугаар зүйл.Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын  "ба" гэсний дараа "иргэний харьяатын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө";  10 дугаар зүйлийн гарчигийн “татгалзах” гэсний дараа “,түдгэлзүүлэх”;  22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хэрэв" гэсний дараа "Монгол Улсын иргэн";  мөн зүйлийн 3 дахь хэсгийн "шалган" гэсний дараа "хэрвээ уг  баримт бичиг нь гадаад хэл дээр үйлдэгдсэн бол түүний албан ёсоор баталгаажуулсан орчуулга" гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Харьяатын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

"5.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа харьяалалгүй эцэг, эх хоёрын дундаас Монгол Улсад төрсөн хүүхэд 16 нас хүрсний дараа өөрөө хүсвэл Монгол Улсын харьяат болж болно."

2/ 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

"6.Монгол Улсын нутаг дэвсгэрээс урьд нь албадан гаргагдсан бол."

Хэвлэх

4 дүгээр зүйл.Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "байж болно" гэснийг "бөгөөд энэ тухай холбогдох байгууллагын тодорхойлолт авсан байвал зохино";  5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "паспорт" гэснийг "үнэмлэх";  9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын  "төрийн албан ёсны хэлний" гэснийг  "төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн"; мөн  хэсгийн 3 дахь заалт,  10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 1, 3, 4, 6 дахь хэсэг,  23 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн "харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэснийг "Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх алба"; 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 7 дахь заалтын дугаарыг "5. 6";  мөн зүйлийн 2 дахь хэсгийн дугаарыг "З";  26 дугаар зүйлийн З дахь хэсгийн дугаарыг "4";  29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "15000-50000" гэснийг "40000-60000" гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Харьяатын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг хассугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

               

                МОНГОЛ УЛСЫНИХ ХУРЛЫН ДАРГА                        Л.ЭНЭБИШ

Хэвлэх