


2011 оны 2 дугаар сарын 09-ний өдөр |
Улаанбаатар хот |
1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:
1/16 дугаар зүйлийн 16.1.14 дэх заалт:
“16.1.14.Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого.”
2/16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг:
“16.3.Энэ хуулийн 16.1.14-т заасан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг Засгийн газар батална.”
Хэвлэх2 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хэвлэх
