Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 16.1.13 дахь заалт нэмсүгэй:

 “16.1.13.малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого.”.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.2-24.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, 27.3, 27.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                         Д.ДЭМБЭРЭЛ