МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

 

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай  хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн “Ан агнуурын тухай, Амьтны аймгийн тухай” гэснийг  “Амьтны тухай” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Амьтны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ