МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2012 оны 05 сарын 22 өдөр

Улаанбаатар хот

 

 

 

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР

БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ

ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

 

 

1 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 10.1.6 дахь заалт нэмсүгэй:

 

“10.1.6. инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгж.”

 

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ