МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсгийн “Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэснийг “Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн “төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага”, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын “төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэснийг “эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                      

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД