МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

 

 

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН

ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4  дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

“4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

 

4.1.Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.”

 

2 дугаар зүйл. Энэ хуулийг Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                  З.ЭНХБОЛД