МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 30 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 30.6, 30.7 дахь хэсэг нэмсүгэй:

“30.6.Концессын гэрээний дагуу төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эсхүл төлбөр төлөх тохиолдолд Төсвийн тухай хуулийн 30.4-т заасны дагуу уг дэмжлэг, төлбөрийн эх үүсвэрийг төсөвт тусгасан байна.

30.7.Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөл бүхий концессын гэрээ байгуулахад Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг удирдлага болгоно.”

2 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Төсвийн тухай,” гэсний дараа “Өрийн удирдлагын тухай,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД