МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 6 дугаар сарын 11-ны өдөр

Улаанбаатар хот

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг:

“6.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно.”

2/7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэг:

“7.9.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно.”

                   

                        3/13 дугаар зүйлийн 13.2-13.4 дэх хэсэг:

 

          “13.2.Бүх нийтийн ерөнхий боловсролын агуулгад согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг эзэмшвэл зохих мэдлэгийг заавал тусгана.

 

          13.3.Аж ахуйн нэгж, байгууллага нь байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ архидан согтуурч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч, ажилтнууддаа архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүрэгтэй.

 

          13.4.Архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагыг төрийн бодлогоор дэмжинэ.”

 

                        4/132 дугаар зүйлийн 132.6.6 дахь заалт:

 

                        “132.6.6.согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих.”

            2 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.3 дахь заалтын “6.1,” гэсний дараа “6.5,” гэж, 16.3.4 дэх заалтын “7.6,” гэсний дараа “7.9,” гэж тус тус нэмсүгэй.

 

            3 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

                        1/4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг:

 

            “4.3.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг авсны үндсэн дээр батална. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно.”

 

                        2/132 дугаар зүйлийн 132.6.2 дахь заалт:

 

                        “132.6.2.согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, архины хэрэглээ, түүнээс үүссэн сөрөг үр дагаврыг бууруулах, урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавих үйл ажиллагааг дэмжих;”

 

                        3/132 дугаар зүйлийн 132.6.5 дахь заалт:

 

                        “132.6.5.архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих;”

 

            4 дүгээр зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалтын “7.7, 7.8-д” гэснийг “6.5, 7.7-д” гэж, 16.1.9 дэх заалтын “7.5-д” гэснийг “7.5, 7.9-д” гэж тус тус өөрчилсүгэй.

 

            5 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132.6.4 дэх заалтын “эрүүл мэнд, нийгмийн халамж” гэснийг хассугай.

 

            6 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД