МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“15.4.Уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болно.”

2 дугаар зүйл.Газрын тосны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.16 дахь заалтын “18.7” гэснийг “18.8” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Газрын тосны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.12 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          З.ЭНХБОЛД