МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 9-ны өдөр

Улаанбаатар хот

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

 

1/11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг:

 

11.6.Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын орлогыг олгох үйлчилгээнд төлбөр тооцооны үйлчилгээний хөлс тооцохгүй.

 

 

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА.ЭНХБОЛД