МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр                                                            

Улаанбаатар хот

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн “Эрүүгийн хуулийн2 161, 175 дугаар зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн3 42 дугаар зүйлд заасан гэмт хэрэг, захиргааны зөрчлийн болон энэ хуулийг зөрчсөний улмаас” гэснийг “Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн улмаас” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД