МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

 

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсгийн “14” гэснийг “15” гэж, мөн зүйлийн 109.6 дахь хэсгийн “109.1-109.3-т” гэснийг “109.1, 109.3-т” гэж, 141 дүгээр зүйлийн 141.1.6 дахь заалтын “15000-30000” гэснийг “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, эсхүл түүнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний “ гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хүүхэд хамгааллын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД