МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

 

 2011 оны 10 сарын 06 өдөр                                                          Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

 ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь заалтын “төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийн болон захиргааны гишүүн байх,” гэснийг хассугай.

 

2 дугаар зүйл.Энэ хуулийг Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Д.ДЭМБЭРЭЛ