МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

 

 2009 оны 11 сарын 06 өдөр                                                               Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

 ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ                                            

 

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

“9.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал”.

 

2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтын “төсвийн бусад байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч)” гэснийг хассугай.

 

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Д.ДЭМБЭРЭЛ