МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2017 оны 01 сарын 26 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

 

1 дүгээр зүйл.Газрын тосны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн “гомдлоо” гэсний дараа “арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд” гэж нэмсүгэй.

 

2 дугаар зүйл.Энэ хуулийг Арбитрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД