МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2017 оны 02 сарын 02 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

ОЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

 

1 дүгээр зүйл.Ойн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн “Байгалийн гамшиг, ой, хээрийн түймэр, ойн хөнөөлт шавж, өвчинд” гэснийг “Гамшиг, аюулт үзэгдэлд” гэж, 18 дугаар зүйлийн 18.3.11 дэх заалтын “ойг ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж өвчин зэрэг байгалийн гэнэтийн аюул,” гэснийг “ойг аюулт үзэгдэл,” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД