МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 дугааар сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

 

1 дүгээр зүйл.Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.18 дахь хэсгийн “байгаль хамгаалах” гэснийг, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийн “Байгаль хамгаалах” гэснийг “Байгаль орчин, уур амьсгалын” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД