МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2017 оны 11 сарын 10 өдөр            Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:

 

1/8 дугаар зүйлийн 8.1.10 дахь заалт:

 

“8.1.10.бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлого.”

 

2/14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт:

 

“14.1.4.газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлого. Борлуулалт гэдэгт тухайн газар эзэмших, ашиглах эрхийг өөр төрлийн хөрөнгө, үйл ажиллагаагаар харилцан солилцохыг мөн ойлгоно.”

 

3/16 дугаар зүйлийн 16.1.19 дэх заалт:

 

“16.1.19.Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан этгээдүүд хоорондоо газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон энэ хуулийн 8.1.10-т заасан орлого.”

 

4/20 дугаар зүйлийн 20.1.6 дахь заалт:

 

“20.1.6.газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13-т заасан аргачлалаар тогтоосон дүнгээр;”

 

5/22 дугаар зүйлийн 22.1.5 дахь заалт:

 

“22.1.5.бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлогыг Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу шууд бус аргаар тодорхойлсон дүнгээр.”

 

6/23 дугаар зүйлийн 23.2.6 дахь заалт:

 

“23.2.6.энэ хуулийн 20.1.6, 22.1.5-д заасан орлогын дүнд 10 хувиар.”

 

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД