МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 01 сарын 19 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын “албадан хөдөлмөрлүүлэх” гэсний дараа “, эс” гэж нэмсүгэй.

 

2 дугаар зүйл.Энэ хуулийг Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                       

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД