МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 07 сарын 04 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

            1 дүгээр зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 9.2-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

“9.2.Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг Иргэний хуулийн 370-379 дүгээр зүйл, энэ хууль, аялал жуулчлалын байгууллага жуулчинтай байгуулсан гэрээгээр зохицуулна. Гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:”

 

            2 дугаар зүйл. Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР