МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 06 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

  ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН

  ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 34.1.11 дэх заалт нэмсүгэй:

 

“34.1.11.энэ хуулийн 101.2-т заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтад орсон бараа, бүтээгдэхүүнийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч үйлдвэрлэсэн бол.”

 

2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн “10 хувиар,” гэсний дараа “энэ хуулийн 10.1.1-д заасан этгээд нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бол түүний ирүүлсэн тендерийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 15 хувиар,” гэж нэмсүгэй.

 

3 дугаар зүйл.Энэ хуулийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР