МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 12 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 2 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 2.3 дахь хэсэг нэмсүгэй:

 

“2.3.Радио, телевизээр түгээх зар сурталчилгаатай холбогдох харилцааг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зохицуулна.”

 

2 дугаар зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн дугаарыг “2.4” гэж өөрчилсүгэй.

 

3 дугаар зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

 

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР