ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр                                                                                                                        Дугаар 109                                                                                                                                 Улаанбаатар хот

 

БАНКИНД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

“Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалт, Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2020 оны 07 дүгээр сарын 06-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дараах зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/2 дугаар зүйлийн 2.4.1. дэх заалт:

Энэхүү журмын хавсралт 3-т заасан санхүүгийн дэмжлэг, түүнтэй холбоотой гарах зардлын нийлбэр нь даатгалын нөхөн төлбөр олгоход шаардагдах хөрөнгө, түүнтэй холбоотой гарах зардлын нийлбэрээс их байх тохиолдолд;

2/3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэг:

Корпораци нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хэлбэр хэмжээг энэ журмын хавсралт 1 болон хавсралт 2-т заасан зарчим, аргачлалыг баримтлан тооцоолно.

2.“Банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-д дор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/3 дугаар зүйлийн 3.9. дэх хэсэг:

Монголбанкнаас нь тооцоолсон актив, пассивыг шилжүүлэх үйл ажиллагаа нь Корпорацийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тооцоолох аргачлалаас зөрүүтэй гарсан тохиолдолд энэхүү журмын хавсралт 1-д заасан зарчмыг баримтлан Монголбанк болон Корпораци харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

3.“Банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дараах зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:

1/3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг:

Журмын 3.2 дахь хэсгийн “...тусгай төлөөлөгч...” гэснийг “...Монголбанк..” гэж өөрчлөх

4.“Банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын “Хадгаламжийн даатгалын корпорациас санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэмжээг тооцоолох аргачлал”-ыг хавсралт 2-оор, “Нөхөн төлбөр олгох болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд гарах зардлын харьцуулалт”-ыг хавсралт 3-аар тус тус баталсугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 90 дүгээр тогтоолын төслийг хүчингүй тооцсугай.

6.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хадгаламжийн даатгалын корпораци /Х.Бум-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Г. ДӨЛГӨӨН

 

“Банкинд санхүүгийн дэмжлэг

үзүүлэх журам”-ын хавсралт-2

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИАС ҮЗҮҮЛЭХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН ХЭМЖЭЭГ ТООЦООЛОХ АРГАЧЛАЛ

 

Банкны актив, пассив шилжүүлэг

I.АКТИВ[1]

A+B+C+D+E-F

       A.МӨНГӨН ХӨРӨНГӨ

 

             Бэлэн мөнгө

+

             Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө

+

      B.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

 

             Засгийн газрын үнэт цаас

+

             Төвбанкны үнэт цаас

+

             Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

+

             Вексель, Өрийн бичиг

+

       C.ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ

 

             Хэвийн зээл

+

             Анхаарал хандуулах зээл

+

       D.БУСАД ХӨРӨНГӨ

+

       E.ҮНДСЭН ХӨРӨНГӨ

+

       F.ХЯМДРУУЛСАН АКТИВЫН ДҮН*

+

II.ПАССИВ

G - H

      G.НИЙТ ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖ[2]

+

      H.ШИЛЖҮҮЛСЭН ХАДГАЛАМЖИЙН ТӨЛБӨР**

+

 

САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН ХЭМЖЭЭ

 

II - I

 

 

 

“Банкинд санхүүгийн дэмжлэг

үзүүлэх журам”-ын хавсралт-3

 

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ БОЛОН САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД

ГАРАХ ЗАРДЛЫН ХАРЬЦУУЛАЛТ

 

 

А = Нөхөн төлбөр, түүнтэй холбоотой гарах зардлын дүн

 

B = Санхүүгийн дэмжлэг, түүнтэй холбоотой гарах зардлын дүн

 

1.Нөхөн төлбөрийн дүн

2.Банкны эрх хүлээн авагчтай холбоотой гарах зардал

3.Захиргааны зардал

4.Аутсурсинг компанийн зардал

5.Олон нийтэд чиглэсэн ажилтай холбоотой зардал

6.Нөхөн төлбөр олгох банктай холбоотой зардал

 

 

1.Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ

2.Тусгай төлөөлөгчтэй холбоотой гарах зардал

3.Захиргааны зардал

4.Актив, пассивыг хүлээн авагч банктай холбоотой гарах зардал.

 

Хэрэв A>B тохиолдолд ХДК-аас санхүүгийн дэмжлэгийг үзүүлнэ.

Хэрэв A тохиолдолд ХДК-аас нөхөн төлбөрийг олгоно.

 

 

 

 



[1]- Монголбанкнаас ирүүлсэн тайлан мэдээнд үндэслэн ХДК шилжүүлэхээр төлөвлөсөн активын дүнг бэлтгэнэ.   

[2]- Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу ХДК-аар даатгагдсан нийт хадгаламжийн дүн.

*- Хямдруулсан актив-Шилжүүлгийг амжилттай гүйцэтгэхийн тулд эрх бүхий байгууллага нь шилжүүлэхээр төлөвлөсөн активын үнэлгээнээс эсхүл хэсэг бүлэг активын үнэлгээнээс тодорхой хувиар тооцон хямдруулж өгч болно. 

 **- Шилжүүлсэн хадгаламжийн төлбөр- Актив, пассивыг хүлээн авч байгаа банк нь нэг шилжүүлгээр их хэмжээний харилцагчид болон хадгаламжийг өөртөө байршуулж байгаа тул татан байршуулж байгаа хадгаламжийн дүнгээс тодорхой хувиар төлбөр төлөх саналыг тавьж, хүлээн авах банкаар сонгогдохоор өрсөлдөж болно.