МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

(“Төрийн мэдээлэл”, 2009 он, №04)

 

1 дүгээр зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн “Иргэний нисэхийн ерөнхий газраас” гэснийг “иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас” гэж, 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, мөн зүйлийн 8.4.6 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “Иргэний нисэхийн ерөнхий газрын” гэснийг “иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын” гэж, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн гарчгийн “Иргэний нисэхийн ерөнхий газрын” гэснийг “Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын” гэж, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийн “Иргэний нисэхийн ерөнхий газарт” гэснийг “иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад” гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсгийн “Иргэний нисэхийн ерөнхий газар” гэснийг “иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 8 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 8.1, 8.2, 8.4-8.6 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэг, 392 дугаар зүйлийн 392.1 дэх хэсгийн “Иргэний нисэхийн ерөнхий газар” гэснийг “Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсгийн “Иргэний нисэхийн ерөнхий газартай” гэснийг “иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ