МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 12 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

(“Төрийн мэдээлэл”, 2001 он, №50)


1 дүгээр зүйл.Иргэний нисэхийн тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/3.1.23, 3.1.24, 3.1.25, 3.1.26 дахь заалт:

“3.1.23.“агаарын тээвэрлэгч” гэж агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний үндсэн дээр агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;

3.1.24.“агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ” гэж агаарын хөлгөөр арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгож буй тусгай зөвшөөрөл;

3.1.25.“нисэх баг” гэж нислэгийн хугацаанд агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангах хариуцлага хүлээсэн, хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэхтэй агаарын хөлгийн багийн гишүүд;

3.1.26.“агаарын хөлгийн зорчигч” гэж агаарын хөлгөөр зорчихоор агаарын тээвэрлэгчтэй гэрээ байгуулсан этгээд.”

2/ 4.1.4 дэх заалт:

“4.1.4.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа гадаад улсын агаарын хөлгийн үйл ажиллагаа.”

3/ 7.1.11, 7.1.12 дахь заалт:

“7.1.11.иргэний нисэхийн салбарт олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг тогтоох, нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэлтийн эрх олгох, тарифыг баталгаажуулах, агаарын хөлгийг хамтран эзэмших буюу түрээслэхтэй холбогдсон асуудлыг зохицуулах;

7.1.12.нислэг-техникийн осол, зөрчлийн Ерөнхий шинжээч /цаашид “Ерөнхий шинжээч” гэх/, шинжээчийг томилж чөлөөлөх, Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны дүрмийг батлах;”

4/ 8.4.7 дахь заалт:

“8.4.7.нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгасан дүгнэлтийг үндэслэн цаашид осол, зөрчил давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;”

5/ 8.7 дахь хэсэг:

“8.7.Иргэний нисэхийн үйл ажиллагаанд тавих хяналтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба бие даан хэрэгжүүлэх бөгөөд албаны дарга нь Улсын ерөнхий байцаагч байна.”

6/ 391, 392, 393, 394 дүгээр зүйл:

391 дүгээр зүйл.Нисэхийн ажилтны мэргэжлийн үнэмлэх

391.1.Иргэний нисэхийн ерөнхий газар нь иргэний нисэхийн ажилтанд мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн гэрчилгээ олгоно. Үнэмлэх, гэрчилгээ олгох журмыг Иргэний нисэхийн багц дүрмээр тогтооно.

392 дугаар зүйл.Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ

392.1.Иргэний нисэхийн ерөнхий газар нь Монгол Улсад бүртгэлтэй иргэний агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгоно. Гэрчилгээнд тухайн агаарын хөлгийн ашиглалтын төрөл, гэрчилгээний хугацаа болон аюулгүй ажиллагаанд шаардлагатай бусад нөхцөл, хязгаарлалт, мэдээлэл зэргийг тусгана.

393 дугаар зүйл.Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ

393.1.Энэ хуулийн 13.1.1-д заасан агаарын хөлгөөр арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага энэ хууль болон холбогдох дүрэм, журмын шаардлагыг хангасан тохиолдолд Иргэний нисэхийн ерөнхий газар агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгоно.

394 дүгээр зүйл.Агаарын тээвэрлэгчийн үүрэг

394.1.Агаарын тээвэрлэгч нь нислэгийн үйл ажиллагааны болон агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын шаардлагад нийцсэн заавар, журам боловсруулж мөрдөх, холбогдох дүрэм, журмын дагуу нийтийн ашиг сонирхолд нийцсэн, найдвартай үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.”

2 дугаар зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн 3.1.22 дахь заалтын “конвенци” гэсний дараа “болон түүний Хавсралтууд”, 24.1 дэх хэсгийн “үйлчилгээг” гэсний дараа “иргэний нисэхийн”, 34.1, 38.1 дэх хэсгийн “Тээвэрлэгч” гэсний өмнө “Агаарын”, 43.2.1 дэх заалтын “үнэн зөвөөр” гэсний дараа “шалган”, 43.2.2 дахь заалтын “Нислэг-техникийн” гэсний өмнө “Чикагогийн конвенцийн 13 дугаар Хавсралт болон”, 44.1.2 дахь заалтын “байдлын” гэсний дараа “болон аюулгүй ажиллагааны” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 1.1. дэх хэсэг:

“1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын агаарын зайд иргэний агаарын хөлгөөр нислэг үйлдэх, нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”

2/ 3.1.4, 3.1.15, 3.1.20 дахь заалт:

“3.1.4.“агаарын хөлөг” гэж агаарын өгсөх урсгалын нөлөөллөөр бус, өөрөө агаартай харилцан үйлчилсний хүчинд агаарт тогтож, хөдөлгөөн хийж чадах аливаа төхөөрөмж;”
“3.1.15.“нислэгт тэнцэх чадвар” гэж агаарын хөлөг, түүний эд ангиуд нь тэдгээрт тавих аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэж байгаа байдал;”

“3.1.20.“олон улсын нислэг” гэж хоёр буюу түүнээс дээш улсын агаарын зайд үйлдэх нислэг;”

3/ 7.1.3, 7.1.4 дэх заалт:

“7.1.3.Монгол Улсын агаарын зайд иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын зам, агаарын хаалгыг тогтоох, олон улсын нислэгийн чиглэлийг нээх, хаах;

7.1.4.олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулах арга хэмжээ авах;”

4/ 7.2. дахь хэсэг:

“7.2.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 7.1.7, 7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.12-т зааснаас бусад бүрэн эрхээ бүхэлд нь буюу заримыг Иргэний нисэхийн ерөнхий газарт шилжүүлж болно.”

5/ 8.1, 8.2, 8.3 дахь хэсэг:

“8.1.Иргэний нисэхийн ерөнхий газар нь Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.

8.2.Иргэний нисэхийн ерөнхий газар үйл ажиллагаагаа иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангуулахад чиглүүлнэ.

8.3.Иргэний нисэхийн ерөнхий газрын нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан байцаагч тусгай дүрэмт хувцас хэрэглэнэ.”

6/ 8.4.1 дэх заалт:

“8.4.1.Чикагогийн конвенцийн Хавсралтуудад нийцсэн аюулгүй ажиллагааны стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах буюу бүртгүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих;”

7/ 9.1 дэх хэсэг:

“9.1.Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч нь дараахь бүрэн эрхтэй:”

8/ 13 дугаар зүйл:

13 дугаар зүйл.Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэхэд олгох тусгай зөвшөөрөл

13.1.Иргэн, аж ахуйн нэгж иргэний нисэхийн дараахь үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл авна:

13.1.1.агаарын хөлгөөр нислэгийн үйл ажиллагаа эрхлэх;

13.1.2.аэродром, нисэх буудлын үйлчилгээ эрхлэх;

13.1.3.агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан тусгай зөвшөөрлийг Иргэний нисэхийн ерөнхий газар Иргэний нисэхийн багц дүрмийн дагуу олгоно.”

9/ 14.1, 14.2 дахь хэсэг:

“14.1.Иргэний нисэхэд ашиглах техник, технологийн баримт бичгийг англи, орос хэл дээр хэрэглэж болно.

14.2.Монгол Улсын агаарын зайд нислэгийг англи хэл дээр удирдаж болно”

10/ 20.2 дахь хэсэг:

“20.2.Аюулгүйн бүсийн нутаг дэвсгэрийн ашиглалттай холбогдсон асуудлыг Иргэний нисэхийн багц дүрмээр зохицуулна.”

11/ 24.2 дахь хэсэг:

“24.2.Монгол Улсын агаарын зайд үйлдэх нислэгийн хоорондын аюулгүйн зай, агаарын зам, түүний өргөн, өндөр нь олон улсын стандартад нийцсэн байна.”

12/ 24.4 дэх хэсэг:

“24.4.Монгол Улсын хил нэвтэрч нислэг үйлдэх зөвшөөрлийг иргэний нисэхийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас авна.”

13/ 40.1 дэх хэсэг:

“40.1.Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, агаарын хөлгийн багийн гишүүд, зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор агаарын хөлгийн багийн гишүүн, зорчигчийн бие болон тээшинд агаарын тээвэрлэгч буюу эрх бүхий байгууллага иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу үзлэг хийнэ.”

14/ 42.2 дахь хэсэг:

“42.2.Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албыг Ерөнхий шинжээч удирдана.”

15/ 43.3.1 дэх заалт:

“43.3.1.нислэг-техникийн осол, зөрчил гарсан газарт саадгүй нэвтрэх, осол, зөрчлийн газрыг хамгаалах арга хэмжээ авах асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.”

4 дүгээр зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн 3.1.5, 3.1.7 дахь заалт, 18.1, 20.1, 22.1, 28.1 дэх хэсгийн “байдлыг” гэснийг “ажиллагааг”, 3.1.8 дахь заалтын “байдалд” гэснийг “ажиллагаанд”, 9 дугээр зүйлийн гарчигт “байдлын” гэснийг “ажиллагааны”, 3.1.13 дахь заалтын “нислэгийн аюулгүй байдал” гэснийг “нисэхийн аюулгүй ажиллагаа”, 8.4.5 дахь заалтын “нислэгийн аюулгүй байдлыг” гэснийг “нисэхийн аюулгүй ажиллагааг”, 8.5 дахь хэсгийн “нислэгийн аюулгүй байдалд” гэснийг “нисэхийн аюулгүй ажиллагаанд”, 41.1, 42.1, 42.5, 42.6 дахь хэсгийн “хэрэг” гэснийг “осол, зөрчил”, Есдүгээр бүлгийн гарчиг, 42 дугаар зүйлийн гарчиг, 42.1, 42.5, 42.6 дахь хэсэг, 43.2.2 дахь заалтын “хэргийг” гэснийг “осол, зөрчлийг”, 41 дүгээр зүйлийн гарчиг, 42.1, 42.4 дэх хэсэг, 43.2.1 дахь заалтын “хэргийн” гэснийг “осол, зөрчлийн”, 42.3, 42.4 дэх хэсгийн “Улсын ерөнхий байцаагч” гэснийг “Ерөнхий шинжээч”, 43.2, 43.3 дахь хэсгийн “хэргийг шинжлэн шалгах улсын байцаагч” гэснийг “осол, зөрчлийн шинжээч”, 6.1.2 дахь заалтын “захирлыг” гэснийг “дарга болон Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын Улсын ерөнхий байцаагчийг”, 3.1.11 дэх заалтын “атмосферын” гэснийг “хийн мандлын”, 8.4.6 дахь заалтын “бүтцэд” гэснийг “бүтэц, үйл ажиллагаанд”, 11.2 дахь хэсгийн “харилцааг” гэснийг “үйл ажиллагааг”, 15 дугаар зүйлийн гарчгийг “Иргэний агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар”, 20 дугаар зүйлийн гарчгийг “Аэродром орчмын аюулгүйн бүс”, 40 дүгээр зүйлийн гарчигт “Зорчигчийн” гэсний өмнө “Агаарын хөлгийн баг”, Наймдугаар бүлгийн нэрийг “Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны зохицуулалт”, 44.1.6 дахь заалтын “хориотой” гэснийг “хамгаалагдсан” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.10 дахь заалтын “хэрэглэх журмыг”, 17 дугаар зүйлийн гарчигт “зорчигч”, 24.6 дахь хэсгийн “таслан”, 43.3.4 дэх заалтын “энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд” гэснийг болон 6.1.3, 6.1.5, 6.1.6, 7.1.2, 7.1.5, 7.1.6, 8.4.2 дахь заалт, 17.6, 43.1 дэх хэсэг, 43.2.4 дэх заалтыг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 32 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР