МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

 

 

МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 4.3.8, 4.3.9, 4.3.10 дахь заалт нэмсүгэй:

“4.3.8.малын генийн болон ийлдсийн сан, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдол бүхий мэдээллийн тогтолцоо бий болгож ажиллуулах;

4.3.9. малын өвчинтэй тэмцэх, сэргийлэх болон үржлийн ажлын талаар жил бүр авах арга хэмжээний эдийн засгийн тооцоо, эрсдэлийн үнэлгээ хийх;

4.3.10. гадаад улсын мэргэжлийн алба, байгууллагатай мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ, хэлцэл хийх.”

2 дугаар зүйл.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.3.2-ын “бодлогын” гэсний дараа “болон мэргэжил, арга зүйн” гэж, 5.1, 11.2, 15.1.7-ын “төрийн захиргааны” гэсний дараа “төв” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 5.2-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“5.2.Аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн албыг мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр аймаг, нийслэлийн Засаг дарга байгуулна.”

4 дүгээр зүйл. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 6.2-ыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН