МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
 
 2011 оны 12 сарын 15 өдөр                                                                  Төрийн ордон, Улаанбаатар хот
 
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН
СОНГУУЛИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ
 
            1 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд дор дурдсан агуулгатай 23дүгээр зүйл нэмсүгэй:
 
            “231 дүгээр зүйл.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тавигдах шаардлага
 
            231.1.Сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тухайн нэр дэвшигчийг дэвшүүлсэн улс төрийн нам, улс төрийн намуудын сонгуулийн эвслийн Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй, улсын төсвөөс санхүүжилт шаардагдах аливаа зорилтыг тусгахгүй байна.
 
            231.2.Сонгуульд нэр дэвшигч нь сонгууль зохион байгуулах хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлах, сурталчилгаа явуулахыг хориглоно.
 

   231.3.Энэ хуулийн 231.1, 231.2-т заасныг зөрчсөн нь Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэхгүй байх, бүртгэлээс хасах үндэслэл болно.”  

 
            2 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
 
 
 
 
 
 
                        МОНГОЛ УЛСЫН
                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          Д.ДЭМБЭРЭЛ