МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

 

 

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 11.3, 11.4 дэх хэсэг нэмсүгэй:

“11.3.Нэмэгдсэн өртгийн албан татварыг импортлосон болон үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшний албан татвар тооцох үнэлгээний 0-10 хувиар ногдуулна.

11.4.Импортлосон болон үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 11.3-т заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдөр буюу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН