МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 06 сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот


НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ
ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн “нягтлан бодох бүртгэлийн” гэсний дараа “болон санхүүгийн хяналт шалгалтын” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“21.3.Нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4-т заасны дагуу олгоно.”

3 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “улсын ерөнхий байцаагч,” гэснийг, мөн зүйлийн 21.2 дахь хэсгийн “ерөнхий,” гэснийг тус тус хассугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.








МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ