ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот


1 дүгээр зүйл. Төрийн нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "терроризмтой тэмцэх ажиллагаатай холбогдсон мэдээ, баримт, материалын нууцалбал зохих хэсэг" гэсэн 5 дахь заалт нэмсүгэй

2 дугаар зүйл. Энэ хуулийг Терроризмтой тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.








МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ