ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот


1 дүгээр зүйл. Төрийн нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Харин гүйцэтгэх ажлын мэдээллийн эх сурвалж болон гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэлд холбогдох мэдээ, баримт бичигтэй зөвхөн шалгаж байгаа асуудлын хүрээнд Улсын Их Хурлын зөвшөөрснөөр Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооны дарга, гишүүнээс бусад хүн танилцахыг хориглоно." гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

2 дугаар зүйл. Төрийн нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт " 10/ иргэний хамгаалалтын нийтийн дайчилгааны арга хэмжээг хэрэгжүүлэх болон онцгой нөхцөл байдлын үед хүн амын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө, хангалтын объектуудын байрлал, зориулалт, энэ үед дэд бүтцийг ашиглахтай холбогдсон мэдээлэл, биет зүйл." гэсэн 10 дахь заалт нэмсүгэй

3 дугаар зүйл. Төрийн нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан хүрээнд төрийн нууцад хамааруулах зүйлсийн жагсаалтыг хуулиар батална."

4 дүгээр зүйл. Төрийн нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын "биет зүйлийг" гэснийг тус тус "эд зүйл, объект, үйл ажиллагааг" гэж; мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3 дахь заалт, 15 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "Тагнуулын төв газар" гэснийг "Тагнуулын ерөнхий газар" гэж; мөн хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "хайх" гэснийг "хайж олох" гэж; мөн хэсгийн "тараахыг" гэснийг "задруулахыг" гэж; мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх заалтын "500-2500" гэснийг "25000-50000" гэж; мөн зүйлийн 2 дахь заалтын "1000-5000" гэснийг "10000-50000" гэж; мөн зүйлийн 3 дахь заалтын "5000-10000" гэснийг "15000-35000" гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл. Энэ хуулийг Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.







МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ