A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар A-155/134

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталж, мөрдүүлсүгэй.

2.Батлагдсан журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг банкуудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Гүйцэтгэх удирдлагад тус тус даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А-193/228 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монголбанкны Хяналт шалгалтын газар (Н.Батсайхан), Сангийн яамны Санхүүгийн бодлогын газар (Ц.Зоригтбат)-т тус тус даалгасугай.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР