A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 324

Улаанбаатар хот

ИРГЭНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлал"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аргачлал, үнэлгээ батлах тухай" Засгийн газрын 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН