Хэвлэх DOC Татаж авах

Зам, тээврийн хөгжлийн сайд,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын

хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 16 –ны

өдрийн 269/А/271дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

Усан замын тээврийн хэрэгслийн жолооч,

мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын

жишиг хөтөлбөр

 

1. Усан замын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөр:

1.1. Усан замын тээврийн хэрэгслийн ангилал - 4-өөс дээш хүний суудалтай, 5 метрээс ихгүй урттай жижиг оврын усан замын тээврийн хэрэгслийн жолооч;

1.2. Сургалтын төрөл – онолын болон техникийн мэдлэг, жолоодлогын ур чадвар олгох;

1.3. Нийт цаг - онол 40 цаг, дадлага 34 цаг;

1.4. Жолоодлогын дадлагыг зуны улиралд гол, мөрөн, нуурын усанд гүйцэтгэх ба дадлагын хичээлээр дараах ур чадварыг эзэмшүүлсэн байна. Үүнд:

Ур чадварын

түвшин

Эзэмшсэн байх ур чадварын нэр төрөл   

Цаг

I

Зогсоол, эрэгт зогсож байгаа усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг асаах, зогсоол, эргээс хөдлөх, хөдөлгөөнд оролцох

12

Зогсоол, эрэгт байрлуулах, бэхлэх

Зогсоол, эрэгт зогсох, зогсоол эргээс хөдлөхдөө салхины чиглэл, давлагааны хүч, усны урсгалыг тооцоолох

Усан замын тээврийн хэрэгслийг нуур, голын гүехэн хэсэг болон эрэг, зогсоолд хайрдуулахгүй зөв зогсоох, буцаж хөдлөх

II

Саадыг тойрон гарах, бага болон өндөр хурдаар эргэлт, бүтэн эргэлт хийх, ухрах үйлдлүүдийг гүйцэтгэх

8

Бусад усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс үүсэх давлагааг хөндлөн гарах

Усан замын тээврийн хэрэгслийг хурд авахуулан жолоодох

Хөвөлтөд гарсан үед орчны байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, хурдыг тохируулан явах

Инерцийг багасган усан замын тээврийн хэрэгслийг огцом зогсоох

Усан замын тээврийн хэрэгсэл хоорондын зайг тохируулан явах

III

Гэрэлтүүлэг болон урьдчилан анхааруулах дохио, хянах хэрэгслүүд, нэмэлт тоног төхөөрөмжийг ажиллуулах

8

Усан замын тэмдэг, тэмдэглэгээний заалтыг биелүүлэх

Зөрж өнгөрөх, гүйцэж түрүүлэх үйлдлийг гүйцэтгэх

Аврах ажиллагаа гүйцэтгэх ур чадвар болон бусад чадвар эзэмшүүлэх

IV

Усны мандал дээр хөвж байгаа “хиймэл хүн” рүү дөхөн очиж, аврах ажиллагааг зөв гүйцэтгэх дадал эзэмших

4

Усанд унасан хүнд аврах цагиргийг ус руу зөв шидэж өгөх дадлага эзэмших

Усанд осолдсон хүнд эмнэлгийн анхны шатны тусламж үзүүлэх чадвар эзэмших

V

Шөнийн жолоодлогын дадлага хийлгэх

4

VI

Харилцааны ур чадвар эзэмшүүлэх

2

VII

Англи хэлний анхан шатны ярианы мэдлэг олгох

2

НИЙТ ЦАГ

40

1.5. Онолын мэдлэг олгох хичээлийн хөтөлбөр нь техникийн ерөнхий мэдлэг олгох, хөвөлтийн аюулгүй байдлыг хангах талаарх хууль, эрх зүйн мэдлэг олгоход чиглэгдэнэ. (Онолын хичээлийг суралцагч бие даан судалж болно.)

1.6. Суралцагч онолын хичээлээр дараах мэдлэгийг эзэмшсэн байна. Үүнд:

Онолын хичээлийн сэдэв

Сургалтын жишиг хөтөлбөр  

Цаг

Усан замын тээврийн тухай хууль тогтоомж

Нийтлэг үндэслэл

2

Усан замын тээврийн хяналтыг хэрэгжүүлэх төрийн байгууллагын бүрэн эрх

Усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, усан замын тээврийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

Усан замын тээвэрлэлтэд оролцогчийн эрх үүрэг, хориглох зүйл

Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналт, даатгал

Хууль, тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

Дагалдах дүрэм, журам, стандартууд

Бусад холбогдох хууль, тогтоомж

Зөрчлийн тухай хууль

2

Байгаль хамгаалах тухай хууль, тогтоомж

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль

Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм

Усан замын тээврийн хэрэгслийн ангилал

16

Усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн үүрэг

Давуу эрхтэй усан замын тээврийн хэрэгсэл

Зам тавьж өгөх /халз тулгаран зөрөх, чиглэл огтлолцох/

Гүйцэж түрүүлэх үйлдэл хийх

Үзэгдэх орчин хязгаарлагдсан үед усан замын тээврийн хэрэгслийг жолоодох

Хөвөлтийн аюулгүй байдлыг хангах дохионы гэрлүүд

Дуут дохио хэрэглэх

Шөнийн жолоодлого

Хөвөлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор туслах тэмдгүүдийг таних, хэрэглэх /усан замын тэмдэг, тэмдэглэгээ/ 

Зангууны ашиглалт, түүний төрөл зориулалт

Луужин, газрын зураг ашиглах

Аврах хантаазыг сонгох, хэрэглэх, түүний төрөл зориулалт 

Галын хор, гал унтраах хэрэгслийг ашиглах

Ослын үед авах арга хэмжээ, ослын дохио тэмдгүүдийг таних, ашиглах

Усны мандал дээрх тусгай зориулалтын /түр/ таних тэмдгүүдийн талаарх ойлголт

Усны мотоцикл, бусад хөвөгч хэрэгсэлд тавих тусгай шаардлага

Усан замын тээврийн хэрэгслээс байгаль орчинд учруулах сөрөг нөлөөлөл, шатах тослох материалын хэрэглээ, хог хаягдлыг зайлуулах

Техникийн анхны мэдэгдэхүүн

Их биеийн төрөл

8

Жолоодлогын механизм

Хөдөлгүүрийн төрөл

Холбоо харилцааны болон цахилгаан тоног төхөөрөмж, гэрэл дохио

Бусад төхөөрөмж

Далайчдын хэрэглэдэг уяа, зангилааны төрөл, зангидах арга, зориулалт  

Аврах ажиллагаа

Цаг агаарын нөхцөл байдлыг тодорхойлох

8

Салхи болон давлагааны хүчийг тодорхойлох

Далайчдын ёс зүйн талаар

Аврах ажиллагааны техник 

Гол, мөрөн, нуурын (хүйтэн) усанд унасан тохиолдолд осгож амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх арга техник

Холын аялалд гарахын өмнө анхаарах зүйл

НИЙТ ЦАГ

36

2. Усан замын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөр:

2.1. Усан замын тээврийн хэрэгслийн ангилал – 12 хүртэл хүний суудалтай, 5-20 метрийн урттай бага оврын /завь/ усан замын тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх жолооч;

2.2. Сургалтын төрөл - тээвэрлэлтийн арга зүй, жолоодлогын ур чадвар олгох;

2.3. Нийт цаг - онол 36 цаг, дадлага 36 цаг;

2.4. Жолоодлогын дадлагыг зуны улиралд гол, мөрөн, нуурын усан дээр хийх ба дадлагын хичээлээр дараах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлсэн байна. Үүнд:

Жолоодлогын дадлагын

түвшин

Эзэмшсэн байх ур чадварын нэр

Дадлагын цаг

I

Зогсоол, эрэгт зогсож байгаа усан замын тээврийн хэрэгслийг асаах, хөвөлтөд гарах

6

Зогсоол, эрэгт байрлуулах, бэхлэх,

Зогсоол, эрэгт зогсохын өмнө салхины чиглэлийг зөв тооцоолох

Усан замын тээврийн хэрэгслийг нуур, голын гүехэн хэсэг болон эрэг, зогсоолд хайрдуулалгүй зөв зогсоох, буцаж хөдлөх

II

Саадыг тойрон гарах, бага болон өндөр хурдаар эргэлт, бүтэн эргэлт хийх, ухрах үйлдлүүдийг гүйцэтгэх

8

Бусад усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс үүсэх давлагааг хөндлөн гарах

Усан замын тээврийн хэрэгслийг хурд авахуулан жолоодох

Хөвөлтөд гарсан үед орчны байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, хурдыг тохируулан явах

Инерцийг багасган усан замын тээврийн хэрэгслийг огцом зогсоох

Усан замын тээврийн хэрэгсэл хоорондын зайг тохируулан явах

III

Гэрэлтүүлэг болон урьдчилан анхааруулах дохио, хянах хэрэгслүүд, нэмэлт тоног төхөөрөмжийг ажиллуулах

4

Усан замын тэмдэг, тэмдэглэгээний заалтыг биелүүлэх

Зөрж өнгөрөх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэх

Аврах ажиллагаа гүйцэтгэх ур чадвар эзэмшүүлэх

IV

Усны мандал дээр хөвж байгаа “хиймэл хүн”-д дөхөн очиж аврах ажиллагааг зөв гүйцэтгэх

2

Усанд унасан хүнд аврах цагиргийг ус руу зөв шидэж өгөх

Усанд осолдсон хүнд эмнэлгийн анхны шатны тусламж үзүүлэх

V

Шөнийн жолоодлогын дадлага

6

НИЙТ ЦАГ

36

2.5. Онолын мэдлэгийн хичээлийн хөтөлбөр нь хөвөлтийн аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтийн арга зүй, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. (Онолын мэдлэгийн хичээлийг суралцагч бие даан судалж болно)

2.6. Онолын хичээлээр суралцагчдад дараах мэдлэгийг олгосон байна. Үүнд:

Онолын хичээлийн сэдэв  

Сургалтын жишиг хөтөлбөр

Цаг

Иргэний хууль,

тээвэрлэлтийн гэрээ 

Тээвэрлэлтийн гэрээний төрлүүд, түүнтэй холбоотой үүрэг хариуцлага, гэрээ байгуулах, гэрээний нөхцөл шаардлага

 

1

Гэнэтийн осол болон учирч болох бусад эрсдэлийн улмаас зорчигч, ачаа тээшинд гэмтэл учирсан эсхүл ачаа, тээш алдагдсан, тээвэрлэлтийн хугацаа хожимдсон зэрэг тохиолдолд авах арга хэмжээ

Тээвэрлэлтийн явцад зорчигч, ачаа тээш, гэмтэх, алдагдах, тогтоосон хугацаа хожимдсоноос болж тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх арга зам

Хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын харилцаа

Ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ байгуулах

1

Ажилтнуудын нийгмийн хамгааллын талаар ажил олгогчийн хүлээх үүрэг, хариуцлага

Усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөр хураамж,  даатгал

Усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээ, улсын дугаар авахад шаардлагатай баримт бичиг  

2

Усан замын тээврийн салбар дахь даатгалын төрлүүд, үүрэг хариуцлага, баталгаа

Усан замын тээвэрлэлттэй холбогдсон төлбөр, хураамж

Усан замын тээврийн салбарын хууль, дүрэм, журам болон стандартууд

Тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн эрх, үүрэг

6

Усан замын тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй байдалд тавигдах шаардлага,  техникийн хяналтын үзлэг

Тээвэрлэлтийн ажил, үйлчилгээнд тохирсон усан замын тээврийн хэрэгслийг сонгох

Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдал

Зорчигч /жуулчин/ тээвэр, тээвэрлэлтийн дүрэм, журамд заасан нөхцөл, шаардлагуудыг

6

Овор ихтэй ачаа тээвэрлэх

Ачаа тээвэрлэх, чиргүүлд ачааг ачих, бэхлэх, буулгах

Усан замын тээврийн хэрэгслийн тэнцвэрт байдлыг хангах  үүднээс тавцан дээрх ачааг зөв байрлуулж ачих, ачааллыг тэнцүүлэх

Аюултай ачааны заалт, таних тэмдгийн мэдлэгтэй байх

Усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалт, экологийн аюулгүй байдлыг хангах

Техникийн мэдлэг, засвар үйлчилгээ

хийх

Усан замын тээврийн хэрэгслийн ангилал, их биеийн төрөл, зориулалтыг мэдэж байх

6

Техникийн засвар үйлчилгээ хийх чадвар эзэмшсэн байх

Усан замын тээврийн хэрэгсэл болон түүний нэмэлт тоног төхөөрөмжийн талаар бүрэн ойлголттой байх

Хөдөлгүүрийн бүтэц, төрөл, ажиллах зарчмыг мэддэг, техникийн засвар, үйлчилгээ хийж чаддаг байх

Тослогоо, хөргөлтийн систем, ажиллах зарчмыг мэдэж байх, засвар, үйлчилгээ хийж чаддаг байх

Усан замын тээврийн хэрэгслийг хөвөлтөд гаргахад бэлтгэх

Цаг агаарын нөхцөл байдлыг тодорхойлох

2

Зорчигчдод тохирох аврах хантаазыг сонгох

Механизмуудын бүрэн бүтэн байдлыг шалгах, хөдөлгүүрийг асаахад бэлтгэх, хөдөлгөөн эхлэхээс өмнө хөдөлгүүрийг ажиллуулж ажиллагааг нь шалгах

Аврах ажиллагааг гүйцэтгэх ур чадвар

Салхи болон давлагааны хүчийг тодорхойлох

4

Далайчдын ёс зүйн талаар ойлголтой байх

Аврах ажиллагааны арга техник эзэмших

Гол, мөрөн, нуурын (хүйтэн) усанд унасан тохиолдолд осгож амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх арга техник эзэмшүүлэх

Холын аялалд гарахын өмнө анхаарах зүйлс

Харилцааны соёл, тээвэрлэлтийн ажил, үйлчилгээний соёл, чанарыг дээшлүүлэх чадвар

Хувь хүний харилцааны соёл, ёс зүй, сэтгэл хөдлөл,  биеэ авч явах нийтлэг ёс зүйг төлөвшүүлэх

 

2

 

Үйлчлэгч, үйлчлүүлэгчийн хоорондох харилцааны соёл,  үйлчилгээний соёл, чанарыг эзэмшүүлсэн байх

6

Гадаад хэлний мэдлэг

Тээвэрлэлттэй холбогдсон асуудлаар англиар (үйлчилгээний үнэ тариф, чиглэлийн талаар) энгийн зүйл ярих, ойлголцох чадвар эзэмшүүлэх

НИЙТ ЦАГ

36

 

 

 

 

 

---о0о---