A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 11/11

Номгон

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоог утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал бүрээр тооцож Хөдөө аж ахуйн газрын төлбөрийн хувь, хэмжээг нэгдүгээр хавсралтаар, Хот тосгон бусад суурин газрын төлбөрийн хувь, хэмжээг хоёрдугаар хавсралтаар, Зам шугам сүлжээний газрын төлбөрийн хувь хэмжээг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Мөнхсоёл/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 22 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ж.Бямбасүрэн/-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.СОРОНЗОНБААТАР

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 4/17

Номгон

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтыг үндэслэн ээлжит IV хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн "Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 11/11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан холбогдох байгууллагад уламжилж хэрэгжилтийг хангаж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ж.Бямбасүрэн)-д үүрэг болгосугай.

ДАРГА М.НАСАНБАТ